Балба, Бутан улсууд хоёр улсын худалдааны хамтын ажиллагааг хурдасгахын тулд даваа гарагт онлайн худалдааны дөрөв дэх удаагийн хэлэлцээ хийв.
Балбын Аж үйлдвэр, худалдаа, хангамжийн яамны мэдээлснээр, хоёр улс уг уулзалтаар давуу эрхтэй бараа бүтээгдэхүүний жагсаалтыг шинэчлэхээр тохиролцсон байна. Мөн уулзалтаар гарал үүслийн гэрчилгээ зэрэг холбогдох асуудлуудыг хэлэлцсэн байна.
Бутан улс Балба улсыг хоёр талын худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурахыг уриалав. Өнөөдрийг хүртэл Балба улс АНУ, Их Британи, Энэтхэг, Орос, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Египет, Бангладеш, Шри Ланка, Болгар, Хятад, Чех, Пакистан, Румын, Монгол, Польш зэрэг 17 улстай хоёр талын худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурсан. Балба улс мөн Энэтхэг улстай хоёр талын хөнгөлөлттэй үйлчилгээний хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд Хятад, АНУ болон Европын орнуудаас хөнгөлөлттэй үйлчилгээ авдаг.
Нийтэлсэн цаг: 2022 оны 8-р сарын 2